Олон улсын стандартад нийцсэн засвар, тохижилтын ажил бүрэн хийгдэж дууслаа.

ХҮРЭЭ АМАРЖИХ ГАЗАР ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛГИЙН Жирэмсний эмгэгийг эмчлэх тасаг, Дутуу тээлтийн тасаг, Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгийн хүлээлгийн хэсэг, тусгаарлах өрөөнд олон улсын стандартад нийцсэн засвар, тохижилтын ажил бүрэн хийгдэж дуусаж үйлчлүүлэгчдээ хүлээн авлаа.

Иргэдэд эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх, эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ”-ны хөрөнгө оруулалтаар “ГАРДЕН СИТИ” ХХК хийж гүйцэтгэж ажиллалаа.

Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамт олон, үйлчлүүлэгч нарынхаа өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Scroll to Top