ТҮҮХЭН ЗАМНАЛ

1959 он

Монгол улсын маань ууган төрөхийн нэг Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь 1959 онд Нийслэлийн Эрүүл мэндийн харьяа нийслэлийн 2-р амаржих газар нь  10 сарын 24-нд Аж үйлдвэрийн комбинатын эмнэлэгт 1 их эмч,  8 ортой төрөх тасаг байгуулагдсанаар суурь нь тавигдсан түүхтэй. Эрүүлийг хамгаалах яамны 1959 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 244 дугаар тушаалаар 150 ортой 9 эмч, 12 эх баригч, 40 сувилагчтай жилд 4000 гаруй эхчүүд төрөх хүчин чадалтайгаар ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.Эх барих, нярай, эмэгтэйчүүдийн  тусламж үйлчилгээг 64 жил тасралтгүй үзүүлж 350 орчим мянган шинэ үрсийг, өлгийдөн авсан амжилттай ажиллаж байна.

1
2014 он

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 9 сарын 22-ний өдрийн “ Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын нэршил, бүтэц үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” А/97 тоот тушаалаар “ НИЙСЛЭЛИЙН ХҮРЭЭ АМАРЖИХ ГАЗАР” нэртэй болсон.

2
2021 он

Эх барихын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Монгол улсын засгийн газрын 2021 оны 11 сарын 17-ны өдрийн тогтоолоор “Нийслэлийн өргөө амаржих газар”-ыг “Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, “Нийслэлийн хүрээ амаржих газар”-ыг “Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, “Нийслэлийн амгалан амаржих газар”-ыг “Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болгон өөрчлөн, зохион байгуулж Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон Эрүүл мэндийн харьяа эмнэлэг болж өргөжиж бүтэц, зохион байгуулалт шинэчлэгдсэн.

3
2022 он

Бид тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх , тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд хүрч үйлчлэх тал дээр эмнэлгийн удирдлагын зүгээс анхаарч нэлээд хэдэн ажлуудыг хэрэгжүүлж ажиллаж байна. Хийгдсэн ажлуудын маань үр дүн гарч иргэдийн сэтгэл хангамж нэмэгдсээр байна. 2022 оноос Сонгинохайрхан дүүргийн иргэдэд эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмэгтэйчүүдийн тасаг нээн ажиллуулж эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг нэвтрүүлж эхэлсэн. Мөн эх барих, эмэгтэйчүүд болон нярайн үзлэг оношилгоо бүхий амбулатори тасаг, өдрийн эмчилгээ, уламжлал эмчилгээний тасгийг нээн ажиллуулж байна.  Хийгдсэн ажлуудын маань үр дүн гарч иргэдийн сэтгэл хангамж нэмэгдсээр байна. 2022 онд Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар эмнэлгийн тоног төхөөрөмжийн 70% шинэчлэгдэж, барилга байгууламжийн 1/3-т орчин үеийн засвар хийгдэж үйлчлүүлэгчдэд ая тухтай орчинд, чанартай тусламж үйлчилгээ үйлчлүүлэх боломжтой болсон. Бид одоогоор эх барих, нярай, эмэгтэйчүүдийн 120 ор, 180 эмч, ажилтантайгаар эх, нярай, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

fd
Scroll to Top