“Зөв зөвд шударга зөв” аян

Авлигатай тэмцэх газраас “Зөв зөвд шударга зөв” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд авлигатай тэмцэх үйл ажиллагааг сурталчилан таниулах, үнэн зөв мэдээ, мэдээллийг бодит эх сурвалжаас түгээх зорилготой “Авлигатай тэмцэх газар” пэйж хуудас, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, ёс зүйг дээшлүүлэх, байгууллагын соёлыг тогтоох зорилготой “АТГ-Олон нийтийн төв” фэйсбүүк пэйж хуудсыг тус тус ажиллуулж байгаа билээ. Тус хоёр фэйсбүүк хуудасны шууд холбогдох QR кодыг байршууллаа. Та бүхэн эдгээр хуудсыг дагаж, бодит эх сурвалжаас үнэн зөв мэдээ, мэдээлэл аваарай.

Scroll to Top