“ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” аяны хүрээнд 4 төрөлт спортын тэмцээн зохион байгуулагдлаа.

Эрүүл мэндийн яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “ЭНЭ ЖИЛДЭЭ – ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” аяны хүрээнд 4 төрөлт спортын тэмцээн 2023.04.26-28-ны өдрүүдэд “Сувилахуйн сургууль”-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тус спорт өдөрлөгөөр нийт 6 тасаг, төгсөлтийн дараах сургалтын резидент эмч нарын баг тамирчид оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж “Шилжин явах цом”-ыг багийн дүнгээрээ бусдыгаа манлайлан “ЭРСДЭЛТЭЙ ЖИРЭМСНИЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ”-ийн баг тамирчид гардан авлаа. Тэмцээн уралдаандаа идэвх санаачилгатай, сэтгэл гарган оролцсон нийт баг тамирчдадаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Scroll to Top