Эрхэм зорилго

Нотолгоонд   суурилсан  дэвшилтэд технологийн нэвтрүүлж, олон улсын чанар,  аюулгүй   байдал, эмнэлзүйн удирдамжийг   хангасан, чадварлаг эмч,   мэргэжилтэн   багаар   эх  барих,  нярай, эмэгтэйчүүдийн    тусламж үйлчилгээг     тэгш,    хүртээмжтэй,   ээлтэй   орчинд   үйлчлүүлэгч   бүрт хүргэхэд оршино.

алсын хараа

Эх барих,  нярай,  эмэгтэйчүүдийн  дотоод  шүүрлийн   эмгэг,  дурангийн мэс   заслаар  үзүүлэх     эмнэлгийн    тусламж, үйлчилгээний    чанар, инновацийг  нэвтрүүлсэн  төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг байна.

үнэт зүйл

  • Үйлчлүүлэгчийн  сэтгэл ханамжийн баталгаа
  • Багийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ
  • Ёс зүйг эрхэмлэгч, мэргэшсэн, ур чадвартай хүний нөөц

УРИА

Эрүүл эх, нярай – Эх орны ирээдүй

ЧИГ ҮҮРЭГ

Улсын хэмжээнд эх барих, эмэгтэйчүүд, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, эрсдэлтэй жирэмсний хяналтын чиглэлээр лавлагаа шатлалын эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах, тасралтгүй сургалтыг зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий эмнэлэг юм.

Scroll to Top