Авилга, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь
Авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/455 тоот албан бичгээр тус амаржих газрын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг танхимаар зохион байгуулах хүсэлтийг илгээлээ. Тус сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт “Авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс”-ийн Комиссар н.Нандин-Эрдэнэ тус амаржих газрын сургалтын танхимд биечлэн ирж сургалтыг зохион байгууллаа.
Авилга, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад тус амаржих газрын 71 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд хамрагдлаа.