Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний нас баралтын нийт 225 тохиолдол бүртгэгдсэнээс төрөлхийн тэмбүүгийн 6 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эцэг эхээс дамжин халдварладаг ХДХВ, гепатит В вирус, тэмбүү, заг хүйтэн өвчнийг эрт илрүүлж, эмчилсэн тохиодолд эрүүл хүүхэд төрөх бүрэн боломжтой.
Аав та ирээдүйд мэндлэх үрийнхээ төлөө илүү их хариуцлагатай байгаарай
Харин ээж та жирэмсний хяналтандаа эрт орж, шинжилгээгээ хугацаандаа бүрэн гүйцэт өгөөрэй
Шинжилгээнд өөрчлөлттэй гарсан тохиолдолд эмчилгээндээ хосууд хамтдаа хамрагдаж, давтан шинжилгээг заавал хийлгээрэй.