Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шагналаа гардлаа.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шагналаа гардлаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан хүмүүст Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр нар гардуулсан байна.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
“Алтан гадас” одонгоор Эх баригч Ж.Цэцэгмаа,
Хөдөлмөрийн хүндэт медалиар Цахилгаанчин Д.Түмэндэмбэрэл,
Хөдөлмөрийн хүндэт медалиар Асрагч Ч.Оюунчимэг нар тус тус шагнагдлаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.