Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд амаржих газарт зочлон ажиллалаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар яамны удирдлагуудын хамт манай амаржих газарт зочлон ажиллалаа. Байгууллагын үйл ажиллагаатай танилцаж Эх барих, нярай, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах ажлын хүрээнд 3,2 тэрбум төгрөгний тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч мөн 2022 оны 3 дугаар сард эхлэх Хүлээн авах яаралтай тусламжийн өргөтгөл, хэсэгчилсэн урсгал засварын ажил /500.0 сая төгрөг/, 2022 оны төсөвт суугдсан шинэ эмнэлгийн барилгын ажлыг /18.0 тэрбум төгрөг/ эхлүүлэхээр шийдвэрлэсэн тухай сайд мэдээлсэн. Ажиллах үедээ төрсөн ээжүүдэд гарын бэлэг гардуулан өгөв.