“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭГДЛЭЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн. Энэхүү санаачлагыг хүрээнд тус эмнэлгийн хамт олон 0 5дугаар сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй мод, шинэс модыг тарьж суулгалаа. Өнөөдрийн  арга хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ гишүүн Н.Чинбүрэн, Н.Учрал, Э.Батшугар бусад байгууллага, хамт олны төлөөлөл оролцлоо.

Нэг мод ургахад 50-60 жил шаардагдах бөгөөд нэг мод өдөрт 180 литр хүчилтөрөгч буюу хоёр хүний ​​амьсгалдаг агаарыг ялгаруулдаг. 🌲Бид яагаад модыг хайрлаж хамгаалах ёстой вэ? 🌲– Мод нь агаарыг цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдаг 🌿Агаарын бохирдлыг бууруулах чухал цэвэрлэх байгууламж 🍀Дэлхийн дулаарлыг удаашруулдаг 🌴Дуу чимээний 25 хувийг шингээдэг 🌴Тоосжилтын 21-78 хувийг хадгалдаг ☘️Амьтны амьдрах орчин 🍀Экологийн тэнцвэрт байдлыг хангадаг. Иймд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах эм болсон модоо хайрлан хамгаалж, байгальд эгэл жирийн хирнээ үнэлж баршгүй хөрөнгө оруулалтад нэгдэж, санаа тавихыг уриалж байна.

Scroll to Top