Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, Зөвлөх зэргийн эмч, Клиникийн профессор Д.Цэцэгээ нь “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР” энгэрээ мялаалаа.
Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, Зөвлөх зэргийн эмч, Клиникийн профессор Д.Цэцэгээ нь Олон улсын эмч нарын баярт өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал болох “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР” энгэрээ мялаалаа. Эх нярайн эрүүл мэндийн төлөө хийсэн бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүлж, төрийнхөө дээд цол, одон медалийг хүртэж байгаад удирдлага хамт олныхоо өмнөөс халуун баяр хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж эмчлэн эрүүлжүүлэх, эсэн мэнд амаржуулах үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе!