Хүрээ амаржих газрын 2025 оны байгууллагын аварга шалгаруулах спортын төрөлт тэмцээн амжилттай өндөрлөлөө. Тэмцээний шилдэгээр ЭЖЭСТ-ийн багш тамирчид шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.
Сагсан бөмбөгийн төрөлд Захиргаа 1 баг тэргүүлж алт, ЭЖЭСТ мөнгө, Дүрс оношлогооны лабораторийн тасгийхан хүрэл медаль хүртлээ.
Гар бөмбөгийн төрөлд Захиргаа 1 баг алт, ЭЖЭСТ мөнгө, ЯТТ хүрэл медалийн болзол хангалаа.
Дартсын тэмцээнд резидент эмч нарын баг алт, ЭЖЭСТ-ийн тамирчид мөнгө, Захиргаа 2 багийхан хүрэл медаль хүртэж хамт олноо баярлууллаа. Ширээний теннис төрөлд эмэгтэйчүүдээс Долгормаа, Баясгалан, Энхтөр нарын тамирчид эхний 3 байрт орсон бол эрэгтэйчүүдээс Батбаяр, Сайнболд нар тэргүүллээ. Шатрын төрөлд оюун ухаанаа сорьсон тамирчдаа эмэгтэйчүүдээс Зулаа, Алтантуяа, Цэндсүрэн нар тэргүүлж эрэгтэйчүүдээс Баатарцогт Болдбаатар, Батбаяр нар амжилттай оролцлоо. Баг тамирчдад баяр хүргэе.





