Хүрээ амаржих Үйлчлүүлэгч төвтэй Эрүүл мэндийн жишиг байгууллага болно.

Тус амаржих газар үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, иргэн төвтэй үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагааг ийнхүү эхлүүллээ.

Өнөөдөр болсон удирдах ажилтнуудын сургалт нь энэ үйл ажиллагааны эхний алхам болж байна. Энэ хүрээнд бид эмч ажилтнуудын чадавхи, харилцаа хандлагаас эхлээд эмчилгээ үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хүртэл сайжруулалт хийж ажиллана хэмээн Хүрээ амаржих газрын захирал АУ-ны доктор, клиникийн профессор Ш.Алтантуяа хэллээ. Энэхүү үйл ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, бүтээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжих юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top