Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн холбооноос санаачлан “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг 1992 оноос хойш жил бүр 8 дугаар сарын эхний 7 хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ жилийн хувьд “ЯЛГААГ АРИЛГАЯ: БҮХ ЭХЧҮҮДИЙГ ХҮҮХДЭЭ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХЫГ ДЭМЖИЦГЭЭЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Эхийн сүүгээр хооллолт нь нийгмийн ялгааг арилгах гол хүчин зүйлүүдийн нэг болдог байна.
Мөн эх, хүүхдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бөгөөд ялангуяа эхийн хөхний болон умайн хүзүүний хавдар, таргалалт, ясны сийрэгжилт, зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдлийг бууруулж, хүүхдийн сэтгэхүйн хөгжлийг дэмжиж, таргалалт, астма зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач холбогдолтой юм.