👉 Хаврын улиралд цаг дулаарч, агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлж, шар усны үерийн эрсдлийг үүсгэдэг. Шар усны үерээр хөрсний бохир тээвэрлэгдэн урсаж, олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нян бактерийг тархаах аюул маш өндөр болдог ‼️
👉Түүнчлэн үерийн бохир ус агаарт тодорхой хэмжээгээр уурших, хөрсөнд эргэж шингэснээр орчны бохирдлыг нэмэгдүүлдэг тул аж ахуйн нэгж байгууллага, сум, хороо болон иргэд та бүхэн шар усны аюулаас сэргийлж дараах зөвлөмжүүдийг дагаж, холбогдох арга хэмжээг авна уу.