Дутуу нярайд үзүүлэх “Имж эх асаргаа” нь дутуу нярайн тусламж үйлчилгээний чанар сайжруулах, өвчлөл, эндэгдлийг бууруулдаг өртөг багатай үр дүнтэй хамгийн шилдэг асаргаа юм.
Дутуу нярайд үзүүлэх “Имж эх асаргаа” нь дутуу нярайн тусламж үйлчилгээний чанар сайжруулах, өвчлөл, эндэгдлийг бууруулдаг өртөг багатай үр дүнтэй хамгийн шилдэг асаргаа юм.
Хүрээ амаржих газар нь Имж-Эх асаргааг хэрэгжүүлэх ээлтэй орчныг байгууллагынхаа хэд хэдэн хэсэгт бий болгож бэлдсэн бөгөөд зөвхөн дутуу гэлгүй хооллолтын бэрхшээлтэй, өвчтэй нярайд ч мөн хэрэгжүүлж байна.
Өнөөдөр Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг нь Дэлхийн дутуу нярайн өдрийг “Эцэг эхийн тэврэлт~ хүчирхэг эмчилгээ. Нярайг төрмөгц эхийн нүцгэн энгэрт арьс-арьсаар хүрэлцүүлэн тэврүүлье” уриа дор тэмдэглэж байна. Үүнд:
~Нярайн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж буй Дутуу нярайтай эхчүүдийн дадал болсон “Имж эх асаргаа”~ны үр дүнгийн талаар сэтгэгдлийг сонсгох
~Дутуу нярай бүрийг “Имж- эх” асаргаагаар асрах талаар төрсөн ээжүүдэд сургалт явуулах
~ Жирэмсэн болон дутуу тээлтийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд төрсөний дараа” Имж-эх” асаргаа”, эхийн сүүгээр хооллолтын ач холбогдлын талаар сургалт явуулах
~ Хүлээн авахаар үйлчлүүлж байгаа жирэмсэн эмэгтэйчүүд болон ар гэрийн асран хамгаалагч нарт “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”, “Имж эх асаргаа”, “Жирэмсний дутуу тээлтийн эмгэг”, “Дутуу төрөхөөс сэргийлэхэд анхаарах зүйлс” зэрэг мэдээ мэдээллийг өгч, урсдаг самбараар түгээх
~ Эмч мэргэжилтнүүдийн мэдлэгийг бататгах зорилгоор нярайн тасгийн эмч, мэргэжилтнүүд “Дутуу нярайн тусламж, үйлчилгээний онцлог” сэдвээр цахим сургалтанд 2022.11.17нд 15 цагт хамрагдаж шинэ мэдээ мэдээлэл авах зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.