Газар хөдлөлтөд бэлэн бай!
Хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцаарай. Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байж, гэртээ хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоон аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах зэргээр аюулгүй байдлаа хангах энгийн аргыг мэдэх нь чухал юм.