“Сэргийлж болох эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг судлах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, нярай, эмэгтэйчүүд үндэсний төв-II, Хүрээ, Өргөө, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд хамтран зохион байгуулсан “Сэргийлж болох эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг судлах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал нь 2023 оны 9 дүгээр сарын 14-15-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч, Клиникийн профессор Д.Цэцэгээ “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ”, Эх барих, эмэгтэйчүүдийн эмч М.Мөнхсаруул “Өсвөр насны охидын жирэмсэн үеийн сэтгэл түгшилтийн байдлыг судалсан нь” илтгэлээр оролцож илтгэлээ хэлэлцүүлэн, мэргэжил нэгт эмч, судлаачид санал солилцож, гадаад болон дотоодын профессоруудын илтгэл сонсох, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, туршлага судлах зэрэг өргөн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж ажиллаа. Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс зочин профессор ШУ-ны магистр, профессор, АНУ-ын Техасын Хүүхдийн Эмнэлэг болон Бэйлор Анагаах Ухааны Коллежийн эх, ургийн анагаах ухааны мэргэжилтэн Kelli D. Barbour “Төрсний дараах цус алдалт” сэдвээр лекц уншиж танилцууллаа. Судалгаа шинжилгээний ажлаа хэлэлцүүлж амжилттай оролцсон илтгэгчид болон судалгааны баг хамт олонд баяр хүргэе. Зохион байгуулалтын багт орж амжилттай зохион байгуулж ажилласан Сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Дуламсүрэн эмчдээ баярлалаа.