“Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсъё” 7 хоногийн аяныг эхлүүллээ.
2019 оноос хойш Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр”болгон тэмдэглэж ирсэн.
Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь 2021 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил “Үйлчлүүлэгч, тэдний ар гэрийн үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд 09 сарын 17-оос “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсъё” 7 хоногийн аяныг эхлүүлсэн бөгөөд тус аяны хүрээнд НЭМГ-ын ЭМТҮЧАБА-ны ахлах мэргэжилтэн Э.Энхжаргал, ХАГТМЭ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Цэцэгээ, ЭМТҮЧАБА-ны дарга О.Буянхүү нар үйлчлүүлэгчид учирч болох аюул, эрсдэлийг бууруулахад тэдний ар гэрийн үүрэг, оролцоо хэр чухал болох талаар зөвлөгөө, зөвлөмж өгч, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилтын талаар мэдээлэл өгч, сэтгэл ханамжийн судалгаа авч, үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсон санал бодлоо солилцлоо.
Мөн тасаг, нэгжүүд хэвтэн эмчлүүлэгчдэд нярайд илрэх аюултай шинж тэмдгүүд, нярайн асаргаа, жирэмсэн үеийн аюултай шинж тэмдэг, ургийн хөдөлгөөн хянах, гарын эрүүл ахуй, антибиотикийн зөв зохистой хэрэглээ, нянгийн тэсвэржилтийн талаар эрүүл мэндийн сургалт орлоо.