“Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны хүрээнд явган аялал зохион байгуулагдлаа.
Хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ЭМЯ-аас санаачлан эхлүүлсэн “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аянд “Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг” нэгдэн, үе шаттай арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байна.
Аяны хүрээнд нийт ажилчдыг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалж Нэгдсэн лабораторийн тасаг, Сувилахуйн алба, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран 2023 оны 06-р сарын 03-ны өдөр явган аялал зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 7 тасгийн нийт 85 ажилтан, албан хаагч хамрагдаж уулын оргил булаацалдах, хөгжөөнт буухиа, олс таталтын 3 төрөлт тэмцээн зохион байгуулагдаж амралтын өдрийг эрүүл агаарт, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг мэдэрч өнгөрүүллээ.
Дасгал хөдөлгөөнд цаг гаргасан та бүхэндээ баярлалаа.