![](https://khuree-amarjikh.moh.gov.mn/wp-content/uploads/2025/01/300-1024x912.png)
Цусны даралт ихсэх өвчин бол чимээгүй өвчин юм. Ихэнх хүнд шинж тэмдэг илэрдэггүй. Шинж тэмдэг илрэх хүртлээ хэдэн арван жил болох нь бий. Тэр байтугай өөр өвчний шинж тэмдгээр илэрдэг.
ДАРААХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ
– Толгой өвдөх
– Амьсгал давчдах
– Хамарнаас цус гарах
– Нүүр халуу оргих
– Толгой эргэх
– Цээжээр өвдөх
– Нүдний хараа өөрчлөгдөх
– Цустай шээх
Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн яаралтай тусламж авах хэрэгтэй. Эдгээр шинж тэмдэг нь хүн бүрт илрэхгүй бөгөөд илэрсэн үед өвчний аюултай шинж тэмдэг болно.
Цусны даралтаа тогтмол үзэх нь цусны даралт ихсэж байгааг мэдэх гол арга юм.
Жил бүрийн урьдчилан сэргийлэх үзлэгээр цусны даралт ихсэх эрсдлээ эмчид хэлж, цусны даралтаа үзүүлж хянуулах хэрэгтэй.
Хэрвээ таны гэр бүлд зүрхний өвчнөөр өвдөж байсан хүн байх юм уу цусны даралт ихсэх эрсдэлт хүчин зүйл байх юм бол цусны даралтаа жилд 2 удаа хянуулах хэрэгтэй.
ОНОШЛОГОО
Цусны даралт үзэх байдлаар цусны даралт ихсэлтийг хялбараар оношлодог.
Цусны даралтыг үзээд ихэссэн байвал хэдэн хоногоос хэдэн долоо хоногийн турш цусны даралтыг хянах хэрэгтэй болно. Нэг удаагийн үзлэгээр цусны даралтыг оношлох нь цөөн. Цусны даралт ихсэх нь стрессдэх зэрэг орчны нөлөөнөөс шалтгаалдаг тул даралт ихсэх үеийн нөхцөл байдлыг асууж тодруулах шаардлага гардаг. Мөн цусны даралт нь өдрийн турш өөр өөр хэмжээнд байдгийг мэдэх хэрэгтэй.
Цусны даралт ихсээд буухгүй байвал суурь шалтгааныг олохоор дараах шинжилгээнүүдийг хийдэг.
– Шээсний шинжилгээ
– Цусанд холестрин зэрэг бусад үзүүлэлтийг үзэх
– Зүрхний цахилгаан бичлэг хийх
– Зүрх, бөөрний хэт авиан оношлогоо хийх
Эдгээр шинжилгээгээр хоёрдогч цусны даралт ихсэх өвчний шалтгааныг ялган оношлодог. Мөн цусны даралт ихэссэнээс эрхтэнүүдэд хэрхэн нөлөөлснийг хайж оношилно. Эмчилгээг эрт эхлүүлэх нь бие махбодид өөрчлөлт бага үлдээнэ.
![](https://khuree-amarjikh.moh.gov.mn/wp-content/uploads/2025/01/301-1024x930.png)