Хүрээ амаржих газрын сургалтын албанаас гадаад харилцааг хөгжүүлэх хамтын ажиллагааны ажлын хүрээнд Япон улсын Гунма их сургуулийн эрдэмтэн доктор багш нартай өнөөдөр онлайн уулзалт хийж хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтанд Хүрээ амаржих газрын захирал Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ш.Алтантуяа, Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, Клиникийн профессор Б.Гантөгс, Анагаах ухааны доктор Хавдар судлалын зөвлөх зэргийн эмч Г.Навчаа болон Хүрээ амаржих газрын эмч, мэргэжилтнүүд мөн Япон улсад Анагаах ухааны чиглэлээр ажиллаж амьдардаг эмч нар оролцож мэдээлэл солилцож туршлага хуваалцлаа.




