Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар ХҮРЭЭ амаржих газарт ажиллалаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар ХҮРЭЭ амаржих газарт ажиллаж, тус эмнэлгийн үйл ажиллагаа болон эх, нярайн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцлаа.

ХҮРЭЭ амаржих газрын захирал, анагаах ухааны доктор Ш.Алтантуяа 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өгч, 2025 онд тус амаржих газрын дундаж ор хоног 5.2 хувьтай байсан бөгөөд хоёр шинэ тасаг нээж, олон шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн, мөн үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг нээлттэй хүлээн авч ажиллаж байгаагаа танилцууллаа.Ажлын явцад ХҮРЭЭ амаржих газарт хэрэгжиж буй нийцлийн судалгаа, шинэчлэлийн ажлын явц, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гүйцэтгэл, үр дүнтэй танилцаж, цаашид анхаарах асуудлаар үүрэг чиглэл өглөө.Мөн тус эмнэлгийн удирдлага, хамт олонтой уулзалт, ярилцлага хийж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонслоо.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Scroll to Top