Хурлын эхэнд тус амаржих газрын захирал АУ доктор Клиникийн профессор Ш.Алтантуяа өнгөрч буй жилд тус эмнэлгийн үйл ажиллагаа амжилт бүтээлийн талаар мэдээлэл өгч хамт олныхоо хийсэн бүтээснийг тайлагналаа. Дараа нь урлагийн тоглолт болж Хүрээ амаржих газрын эмч сувилагч нар ямар авьяаслаг гэдгээ харуулсан юм. Хурлын төгсгөлд 2025 оны байгууллагын шилдэгүүдийг шалгаруулан урамшууллаа. Үүнд:
- Оны ШИЛДЭГ ТАСАГ-аар Монгол улсын зөвлөх эмч Б.Гантөгс эрхлэгчтэй ЭЖСТТ,
- ШИЛДЭГ ИННОВАЦ төрөлд Э.Чимиддорж эрхлэгчтэй Нярайн тасаг шалгарлаа.
- ШИЛДЭГ ЭМЧ-ээр Төрөх тасгийн Э.Мандхай эмч,
- ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН-ээр ЭМДСМТ-ийн албаны дарга Д.Оюунбилэг,
- ШИЛДЭГ ЭХ БАРИГЧ-аар Ц.Норов ,
- ШИЛДЭГ СУВИЛАГЧ-аар төрөх тасгийн эх баригч Ч.Ундрах,
- ШИЛДЭГ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТЭН-ээр Н.Бямба,
- ШИЛДЭГ АСРАГЧ-аар Ц.Долсонханд,
- ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН-аар Д.Алтанчимэг нар тус тус шалгарч хамт олныхоо талархалыг хүлээлээ. ХАМТ ОЛОНДОО БАЯР ХҮРГЭЕ.










