Ураг эхийн хэвлийд хэвийн өсөн торниж буйг хамгийн эхэнд илрүүлдэг салбар ШУ бол хэт авиан оношилгоо. Салбарын эмч нар цаг тутам суралцан мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх шаардлага гардаг. Өнөөдөр МУ-ын Хүний гавьяат эмч С. Мэндсайхан, АУ доктор, клиникийн профессор Ш.Алтантуяа нарын удирдсан Эх ургийн пренатологи ба Жирэмсний эхний 3 сарын скрининг оношлогоо сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад амаржих газрууд болон өрхийн эмнэлэг , Эрүүл мэндийн төвүүдийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар хамрагдлаа



