💙”Нэг эрүүл мэнд, нэг алхам: Бичил биетний тэсвэржилтээс сэргийлье!”

Энэ долоо хоногт буюу 11-р сарын 18–24 “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн долоо хоног” тохиож байгаа бөгөөд энэ жилийн уриа нь: “Нэг эрүүл мэнд, нэг алхам: Бичил биетний тэсвэржилтээс сэргийлье!” сэдвийн дор өрнөж байна.

Бичил биетний эсрэг эмийн тэсвэржилт (AMR) гэдэг нь бактер, вирус, мөөгөнцөр болон шимэгч хорхойг устгах эм нь эдгээр бичил биетэнд үйлчлэхгүй болохыг хэлнэ. Ингэснээр халдварт өвчнийг эмчлэхэд хүндрэлтэй болж байна.
🌱 🐾🩺 Хүн, амьтан, ургамал болон хүрээлэн буй орчны эрүүл мэнд хоорондоо нягт холбоотой тул бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх нь бид бүгдийн хамтын хариуцлага юм. Тийм ч учраас “Нэг эрүүл мэнд” гэх хандлага нэн чухал байна.
Та бичил биетний тэсвэржилтээс сэргийлэхийн тулд ямар алхам хийж байна вэ? 💊
• Эмнэлгийн мэргэжилтэн ба эмчлүүлэгч: Бичил биетний эсрэг эмийг зөвхөн шаардлагатай үед, эмчийн зааврын дагуу хэрэглэх
• Мал эмнэлгийн эмч нар болон малчид, тариаланчид: Мал амьтан, ургамалд бичил биетний эсрэг эмийг хариуцлагатай хэрэглэх
• Байгаль орчны мэргэжилтэн: Хөрс, усны бохирдлыг бууруулах
• Бодлого боловсруулагчид: Хяналт шинжилгээ, эмийн зохистой хэрэглээг дэмжих, шинэлэг шийдлүүдийг хөгжүүлэх
• Бид бүгд: Гараа тогтмол угаах, вакцин хийлгэх, бусдад зөв мэдээлэл түгээх замаар

#WAAW2026 #AntimicrobialResistance #OneHealth #PreventAMRNow #AMR #PublicHealth #GlobalHealth #GoBlueForAMR (World AMR Awareness Week)
👉 Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу: https://www.who.int/…/wor…/world-amr-awareness-week-2026

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Scroll to Top