Мэдээ

“Тэр бум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд хайлаас тарьж, усалгаа арчилгаа хийн ажиллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, “Тэр бум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд 2023 оны 5- р сарын 23-нд “Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-ийн ажилчид “Баянгол агропарк”-д хайлаас тарьж, усалгаа арчилгаа хийн ажиллаа.

“Олон улсын сувилагчид”-ын өдрийг тохиолдуулан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд шагнал гардан авсан баярт үйл явдал тохиолоо.

“Олон улсын сувилагчид”-ын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг төр засаг үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хүлээн авах, яаралтай тусламжийн эх баригч, бага эмч И.Жаргалсайхан, Алтан гадас одонгоор Нярайн сувилагч Ч.Оюундэлгэр, Хөдөлмөрийн хүндэт медалиар Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасгийн бага эмч Б.Туяа, Нярайн сувилагч Б.Ганчимэг тус тус шагнагдсан баярт …

“Олон улсын сувилагчид”-ын өдрийг тохиолдуулан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд шагнал гардан авсан баярт үйл явдал тохиолоо. Read More »

Алтан гарт сувилагч,эх баригч тодруулах ажил мэргэжлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан “СУВИЛАХУЙН АЛБА”, “ЭРСДЭЛТЭЙ ЖИРЭМСНИЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ”-аас зохион байгуулсан Алтан гарт сувилагч,эх баригч тодруулах ажил мэргэжлийн тэмцээн 05 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 5 баг оролцсоноос “ТӨРӨХ, ТӨРСНИЙ ДАРААХ ТАСАГ”-ийн хамт олон багийн дүнгээрээ бусдыгаа манлайлан I-дүгээр байрыг эзэлсэн бол Алтан гарт эх баригчаар “ТӨРӨХ, ТӨРСНИЙ ДАРААХ ТАСАГ”-гийн …

Алтан гарт сувилагч,эх баригч тодруулах ажил мэргэжлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Read More »

“ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” аяны хүрээнд 4 төрөлт спортын тэмцээн зохион байгуулагдлаа.

Эрүүл мэндийн яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “ЭНЭ ЖИЛДЭЭ – ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” аяны хүрээнд 4 төрөлт спортын тэмцээн 2023.04.26-28-ны өдрүүдэд “Сувилахуйн сургууль”-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тус спорт өдөрлөгөөр нийт 6 тасаг, төгсөлтийн дараах сургалтын резидент эмч нарын баг тамирчид оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж “Шилжин явах цом”-ыг багийн дүнгээрээ бусдыгаа манлайлан “ЭРСДЭЛТЭЙ …

“ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” аяны хүрээнд 4 төрөлт спортын тэмцээн зохион байгуулагдлаа. Read More »

“Хаврын их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээнд нэгдэн ажиллаа.

2023.04.14 өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны 01-дүгээр тушаалаар 01/493 албан даалгаврын хүрээнд Хүрээ амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй Туул гол Их тэнгэрийн амны гүүрнээс баруун тийш 300 м талбай орчмын хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Олон улсын эмч нарын баярыг угтан “Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал” сэдэвт онол практикийн бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

Олон улсын эмч нарын баярыг угтан Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаас зохион байгуулсан “Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал” сэдэвт онол практикийн бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Нийт судлаач эмч нартаа цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсье!

Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, Зөвлөх зэргийн эмч, Клиникийн профессор Д.Цэцэгээ нь “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР” энгэрээ мялаалаа.

Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, Зөвлөх зэргийн эмч, Клиникийн профессор Д.Цэцэгээ нь Олон улсын эмч нарын баярт өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал болох “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР” энгэрээ мялаалаа. Эх нярайн эрүүл мэндийн төлөө хийсэн бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүлж, төрийнхөө дээд цол, одон медалийг хүртэж байгаад удирдлага …

Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, Зөвлөх зэргийн эмч, Клиникийн профессор Д.Цэцэгээ нь “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР” энгэрээ мялаалаа. Read More »

Scroll to Top