МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Хүрээ амаржих газрын шинэ байрны нээлтэнд оролцлоо. “Хүрээ” амаржих газар эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлөө олшруулан 7 кабинеттай болж, эмэгтэйчүүд, нярай, эх барих болон яаралтай тусламж, амбулаторийн эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж эхлээд байна.
2021 оны 6-р сарын 1-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус амаржих газарт ажиллахдаа шинэ барилгын санхүүжилт, тоног төхөөрөмж, засвар шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, 2022 оны 10 сарын 07-нд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр шав тавьж байсан. Ингэснээр 66 жилийн дараа хуучнаар “Хоёрдугаар төрөх” эмнэлэг буюу “Хүрээ” амаржих газар шинэ байртай болж, орчин үеийн тоног төхөөрөмжэй, Япон технологи бүхий хагалгааны таван вакум өрөө, гэр бүлээрээ хамт байж төрөх өрөөнүүдтэй болж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдээд байна.
“Хүрээ” амаржих газарт Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар ажиллалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүрээ” амаржих газарт ажиллахдаа тус эмнэлэгт шаардлагатай байгаа өндөр технологи бүхий зарим тоног төхөөрөмжийн санхүүжилт болон хуучин барилгыг хүчитгэн засах хөрөнгийг улс, нийслэлийн төсвөөс яаралтай шийдвэрлэх үүрэг өглөө.
Шинэ байрны зураглалыг энэ холбоосоор үзнэ үү





