Хүрээ амаржих газрын шинэ барилга ашиглалтад ороход бэлэн болсон байна…

“Хүрээ амаржих газар” эмнэлэг нь 1959 оны 10 дугаар сарын 24-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор одоогийн Хан-Уул дүүргийн, хуучнаар Ажилчны районы нэгдсэн эмнэлэгт 4 ортойгоор төрөх газрын анхны суурь тавигдаж, 1959 оны 12 дугаар сарын 10-нд одоогийн  байранд 110 ортойгоор үүд хаалгаа нээж, “Хоёрдугаар төрөх” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Айл бүрт амьдрал, жаргал бэлэглэдэг Нийслэлийн Хүрээ амаржих газар маань үүд хаалгаа нээгээд бүтэн жаран өнгөрч, энэ сайхан өргөөндөө анхны үрсээ тосон мэндлүүлснээс хойш 500 гаруй мянган шинэ үрсийг элэгсэг сайхан сэтгэл, хайр халамждаа эх барьж, өлгийдөн авсан байна.

2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар манай эмнэлэгт айлчлан ирж байгууллагын нөхцөл байдалтай  танилцан олон жил хүлээгдээд байсан шинэ төрөх эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр болсон.

Шинэ эмнэлэг нь “Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх”,  “Барилгын норм, дүрэм”-ийн дагуу халаалт агаар сэлгэлтийн нэгдсэн систем, хийн системийг цогцоор нь шийдсэн, цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлэх нэгдсэн тасаг, гэр бүлийн төрөх өрөө, вакум хагалгааны өрөөнүүдтэй, мөн “Амаржих газрын стандарт”-д нийцсэн үйлчлүүлэгч болон эх нярайн өрөөнүүд,  эрүүл мэндийн мэргэжилтний аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан, ажиллах таатай орчныг бүрдүүлсэн, зоорьтой 9 давхар, 180 ортой төрөх эмнэлгийн барилга ашиглалтад ороход бэлэн болсон байна.

Бидний үйл ажиллагааг туслан дэмжсэн эх хүүхдийн төлөө олон  оновчтой шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж буй Монгол улсын засгийн газар, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, НЗДТГ-ын хамт олондоо баярлалаа.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top