Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь 2023 оны тайлангийн хурлаа хийн оны шилдгүүдээ шалгарууллаа.

Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тасаг, албадууд 2023 оны ололт, амжилт, бүтээсэн ажлуудаа дүгнэн тайлагнаж “Шилдэг алба”, “Шилдэг тасаг”, “Шилдэг инноваци”, “Шилдэг эмч”, “Шилдэг мэргэжилтэн”, “Шилдэг эх баригч”, “Шилдэг сувилагч”, “Шилдэг тусгай мэргэжилтэн”, “Шилдэг асрагч”, “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аа шалгаруулаа.

Мөн шинэ оны босгон дээр хамт олон дундаас идэвх зүтгэлтэй ажилласныг үнэлэн:

Хөдөлмөрийн хүндэт медаль-1

“Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан”-4

Санхүү,банкны тэргүүний ажилтан-1

ЭМЯ-ны “Жуух бичиг”- 1

МЭМАҮЭХ-ны “Хүндэт тэмдэг”-4

МЭМАҮЭХ-ны “Жуух бичиг”-2 хүн тус тус шагнагдсан сайхан үйл явдал тохиолоо.

Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болтугай. 😇😇😇

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top